top of page
Paintings

“The simple things are also the most extraordinary things, and only the wise can see them.”
- Alchemist

Ancient Stone Sculpture

Түүх судлал

Хэрэв та өнгөрсөн үед болсон үйл явдлууд бидний одоо байгаа нөхцөл байдалд хэрхэн нөлөөлсөн талаар судлах, эсвэл түүхэн кино болон түүхэн уран зохиолд дуртай бол яагаад АНУ-д түүхээр суралцах талаар бодож болохгүй гэж? Түүхийн чиглэлээр мэргэшсэнээр та өнгөрсөн үеийн объект, бичиг баримтыг тайлбарлаж сурах, түүхчдийн хэвлэгдсэн бүтээлүүдтэй танилцан, тэдний санаа бодлыг үнэлэх болно. 

Түүхээр мэргэших нь танд үнэхээр тохирох зүйл мөн үү?

Түүхийг судлахад танд байх ёстой ур чадваруудын нэг нь гадаад хэлний мэдлэг юм. Та түүхийг судлах явцдаа тухайн хэлээр нь бичсэн унших материал, эх сурвалжийг уншиж судлах хэрэгтэй бөгөөд үүнд гадаад хэлний мэдлэгтэй байх нь үнэлж баршгүй чухал юм. Орчуулгатай ажиллах нь эх хэл дээрх материал дээр ажиллахтай зүйрлэшгүй зүйл шүү дээ. 


Түүхийн мэргэжилтний хувьд та өөрийнхөө хичээлийн цагийг бараг л тэр чигт нь уншихад зарцуулахад бэлэн байх хэрэгтэй. Түүхийн хичээлүүд ихэвчлэн оюутнуудыг долоо хоногт хэдэн зуун хуудас, заримдаа хоёр, гурван ном уншихыг шаарддаг. Мөн үүнтэй зэрэгцээд танд уншихтайгаа дутахааргүй бичих чадвар хэрэгтэй болно. Түүх судалж буй оюутнууд авч буй анги, хичээл болгон дээрээ олон тооны баримт бичгийг гаргадаг ажээ. 

Та мөн анги нийтийн хэлэлцүүлэгт бэлэн байх ёстой. Ихэнх тохиолдолд түүхийн хичээлийг семинар хэлбэрээр заадаг бөгөөд  ангийн тань профессор хүн бүрийг хэлэлцүүлэгт хувь нэмрээ оруулахыг хүсэх болов уу. Ийм ч учраас хичээлдээ ирэхээсээ өмнө бүх даалгавар, материалыг уншиж дуусах эсэхээ шалгаж, ангидаа авчрах ганц, хоёр асуулт эсвэл санал бодлоо бэлдэх нь зүйтэй болов уу. 
 

Та өөрийн гэсэн судалгаа хийхийг хүсвэл нэг семестр оюутны хотхоноосоо хол өнгөрөөхийг сонгож болно. Өөрийн санаа, үзэл бодлоо бүрдүүлж, түүхийн салбарт нөлөөтэй хүн болохыг хүсвэл өөрийн гэсэн судалгаа гаргах хэрэгтэй болдог байна. Хэрэв та сониуч, зохион байгуулалттай мөн өнгөрсөн үеийг чин сэтгэлээсээ сонирхож чаддаг сайн уншигч, бичигч бол түүхийн чиглэлээр мэргэших нь таны хувьд асуудалгүй гэсэн хэдий ч мөн сонирхолтой зам байх болно гэдэгт бид итгэж байна.  
 

Ерөнхий хичээлүүд:

Түүхийн хичээлийн судлагдахуунд дараах сэдвүүд багтах боловч зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй

  • Америк-Африк иргэд болон Еврейчүүдийн Америк дахь туршлага

  • Эртний Грек 

  • Иргэний дайн ба Сэргээн босголт

  • Зүүн Азийн соёл иргэншил

  • Орчин үеийн Англи 

  • Орчин үеийн Латин-Америк

  • Колоничлолын өмнөх Африк 

  • Сэргэн мандалт ба шинэчлэл

  • Орчин үеийн Европын нийгмийн түүх

  • АНУ-ын үндсэн хуулийн түүх

  • АНУ-ын эдийн засгийн түүх
     

Эдгээр хичээлүүд таны хандлагаас хамааран өөр, өөр байх боломжтой. Жишээлбэл та эдгээрээс гадна АНУ-ын түүх, Европын түүх, дундад зууны болон сэргэн мандалтын үеийн түүх, эсвэл өөр сонирхол татахуйц бусад байршил, цаг үеийг судлахаар сонгож болно.
 

Өөрт тохирсон түүхийн хөтөлбөрийг хэрхэн сонгох вэ?

Коллеж болон их сургуулиудын хооронд сонголт хийхдээ түүхийн хөтөлбөр бүрийн талаар өөрөөсөө асуух хэд хэдэн асуултууд байдаг. Эдгээр асуултад дараах зүйлс орно:

  • Хөтөлбөр нь миний хамгийн их сонирхож буй түүхийн чиглэлээр сургалт явуулдаг уу?

  • Тус тэнхим нь ихэвчлэн уламжлалт түүхэнд анхаарлаа хандуулдаг уу, эсвэл соёлын түүх үүнд багтсан уу?

  • Номын сан нь шинжлэх ухааны сэтгүүл, сүүлийн үеийн мультимедиа эх сурвалж (кино, видео, гэрэл зураг)-аар тоноглогдсон уу?

  • Орон нутгийн түүхийн нийгэмлэг, музейд дадлага, судалгаа хийх боломж гарах уу?
     

Мэргэжлүүд:

АНУ-д түүх судалж буй оюутнуудад бараг эцэс төгсгөлгүй ажил мэргэжлийн сонголт нээлттэй байдаг. Эдгээр карьерын сонголтуудын заримыг дурдвал:
 

Архивчид 

Архивчид байнгын бүртгэл, захидал, өдрийн тэмдэглэл, хайчилбар, хууль эрх зүйн баримт бичиг, газрын зураг, кино, видео, дуу бичлэг, бусад бичлэг гэх мэт түүхэн үнэт баримт бичгүүдэд анхаарал тавьдаг. Тэд мөн архивын материалд үндэслэсэн судалгааны ажилд оролцож болно. 
 

Кураторууд

Кураторууд музей, амьтны хүрээлэн болон бусад байгууллагуудын боловсрол, судалгаа, нийтийн үйлчилгээний үйл ажиллагааг явуулдаг. Тэд музейн сурган хүмүүжүүлэгчид, амьтны хүрээлэнгийн ажилтнууд, публицистууд, хэвлэн нийтлэгчидтэй нягт хамтран ажиллаж, үзмэр, онцгой үйл явдал, хэвлэлийг гаргадаг. 
 

Багш нар

Бага, дунд, ахлах ангийн багш нар улсын болон хувийн сургуулиудад ажиллаж, оюутнуудад мэдлэг түгээж, тэднийг түүх судлах дуртай болгохыг хичээдэг. 
 

Түүхчид 

Түүхчид өнгөрсөн үеийн материалыг цуглуулж, тайлбарладаг. Тэд эдгээр материалыг ашиглан түүхэн үйл явдлын ач холбогдол, шалтгаан үр дагаврын талаарх асуултуудад хариулдаг. 
 

Номын санчид

Номын санчид ном, сэтгүүл, интернет гэх мэт эх сурвалжаас хүмүүст мэдээлэл олж авахад нь тусалдаг. Тэд мэдээлэл цуглуулж, каталоги хийж, зохион байгуулдаг. Эдгээр нь түүх судалж буй оюутнуудын сонгож болох олон тооны карьеруудын зөвхөн нэг хэсэг юм. 
 

Сургуулиа хэрхэн сонгох вэ? 

Та бүхэнд бид US news-ээс гаргасан мэдээллийн дагуу түүхийн хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй 5 сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа гүнзгийрүүлээрэй. 
 

Эх сурвалж: https://www.internationalstudent.com/study-history/

  • Instagram
  • Facebook

OUR FIRM

OUR FIRM

© 2021 by 

bottom of page