сургуулиуд
Happiness is inside you..
Сэтгэл судлал
Хэрэв та хүний оюун ухаан, зан үйлийг тайлбарлах эсвэл эрүүл мэндийн асуудалтай хүмүүст туслах сонирхолтой бол сэтгэл судлал таны талбар байж болох юм. Сэтгэл судлал нь уг мэргэжлийн талаар судлах хүсэл эрмэлзэлтэй оюутнуудад зориулсан олон судалгаа, ажил мэргэжлийн боломжийг санал болгодог. АНУ-ын бараг бүх их сургууль сэтгэл судлалын чиглэлээр хичээлийн хөтөлбөрүүдтэй байдаг тул олон улсын оюутнууд их сургуулиа сонгох олон сонголттой болно.
Сэтгэл судлал гэж юу вэ?
Сэтгэл судлал бол оюун ухаан, зан үйлийн уялдаа холбоог судалдаг шинжлэх ухаан юм. Мөн уг салбар нь “Яагаад хүмүүс энэ зан авирыг гаргаж байна вэ?, Хүмүүсийг юу аз жаргалтай эсвэл, аз жаргалгүй болгодог вэ?, Оюун ухаан ба тархины хооронд ямар хамаарал байдаг вэ?” гэх мэт асуултуудын хариултуудыг олохыг хичээдэг. Сэтгэл судлал нь олон сонирхолтой асуултын хариуг өгөхөөс гадна ажил мэргэжлийн хувьд сонирхолтой боломжуудыг авчирдаг. Сэтгэл судлалын хүрээг авч үзье.
Сэтгэл судлалын салбарууд
“Сэтгэл судлал гэж юу вэ?” гэсэн асуултад уг салбарт багтдаг олон сонирхолтой сэдвүүдийг танилцуулахгүйгээр хариулах боломжгүй юм. Уг сонирхолтой сэдвүүд нь сурах үйл явц болон ой санамж, мэдрэмж болон ойлголт, сэтгэл хөдлөл болон гал эрмэлзэл, хөгжил болон сэтгэцийн эмгэг гэх мэт бусад олон зүйлийг багтаадаг. Иймд сэтгэл судлал бол оюун санааны тодорхой үүрэг, үйл ажиллагааны алдагдлыг задалж, тэдгээрийг илүү нарийвчлан судлах өргөн цар хүрээтэй шинжлэх ухаан юм.
Туршилтын болон Клиникийн сэтгэл судлал
Олон улсын оюутнууд АНУ-д сэтгэл судлал судлах хоёр өөр хандлага байдаг гэдгийг мэдэх шаардлагатай. Эхний хандлага болох туршилтын сэтгэл зүй нь хүний оюун ухаан, зан үйлийн талаарх баримтыг олж илрүүлэх судалгаа, туршилтыг чухалчилдаг. Энэ замыг сонгосон оюутнууд хяналттай туршилт хийх, өгөгдлийг тайлбарлах, стататискийг ашиглахын тулд шинжлэх ухааны үндсэн онолуудыг ойлгодог байх хэрэгтэй. Хоёр дахь хандлага болох клиник сэтгэл судлал нь хүний сэтгэлзүйг ойлгохыг хичээдэг боловч мөн хүмүүст сэтгэлзүйн сайн сайхан байдалд хүрэхэд нь туслах зорилготой юм. Энэ замыг сонгосон оюутнуудаас оюун ухааныг ойлгох, ерөнхий онолын мэдлэг шаардагдах хэвээр боловч эмч өвчтөнтэй харьцдагтай адил хувь хүмүүстэй харьцаж сурах болно. Сэтгэл судлалын энэ чиглэлээр мэргэшсэн хүмүүс заримдаа зөвлөгөө, эмчилгээ, мөн жороор олгох эмийг хэрэглэдэг. Тэгэхээр та сэтгэлзүйд ямар сонирхолтой болохоо тодорхойлохдоо эдгээр хоёр тусдаа хандлагыг санаж байх нь чухал юм.
Ажил мэргэжлийн боломжууд
Сэтгэл зүйг судалснаар танд ажил мэргэжлийн хувьд олон янзын боломжууд нээгддэг бөгөөд өөрсдийнхөө буюу хүн төрөлхтний сэтгэлзүйг хамгийн их сонирхдог хүмүүс тухайн салбартаа судлаач, багш, профессор болохыг хүсч магадгүй юм. Харин хүмүүст туслахыг хүсдэг бусад нь сэтгэлзүйн зөвлөх, сэтгэл зүйч эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагуудын ажилтан болох боломжтой. Сэтгэл судлалын зэрэгтэй хүмүүст зориулсан бусад программууд бас байдаг. Жишээлбэл, шүүхийн сэтгэл зүйчид нь, сэтгэл судлалын зарчмуудыг хууль эрх зүйн хүрээнд хэрэгжүүлж, шүүгч, хууль, цагдаагийн ажилтнуудад зөвлөгөө өгдөг. Ажлын байрны сэтгэл судлалын зарчмууд нь ажилчдын бүтээмжийг хэрхэн дээд зэргээр нэмэгдүүлэх, хамтран ажиллагсдынхаа сайн сайхан харилцааг хадгалахын тулд хэрэгждэг. Зөвхөн мэргэжил эзэмших ч гэлтгүй, сэтгэл судлалын талаар сайн ойлголт авах нь олон янзын талбарт хэрэгтэй байдаг.
Сургуулиа хэрхэн сонгох вэ?
Сэтгэл судлал нь АНУ-д маш их эрэлттэй байдаг мэргэжил бөгөөд бараг бүх их сургууль сэтгэл судлалын зэрэгтэй, дор хаяж зарим сэтгэл судлалын сургалтыг явуулдаг. Та бүхэнд бид US News-ээс гаргасан мэдээллийн дагуу сэтгэл судлалын хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй 5 сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа гүнзгийрүүлээрэй.
Эх сурвалж: https://www.internationalstudent.com/study-psychology/what-is-psychology/