сургуулиуд
"If it doesn't challenge you, it doesn't change you" - Fred DeVito
Програм хангамж
Компьютерын шинжлэх ухааны салбар нь маш олон янз байдаг бөгөөд бидний өдөр тутмын амьдралд техник, технологийн хэрэглээ чухал байр суурь эзэлдэг тул уг салбар нь өдрөөс өдөрт улам бүр хүчээ авч байгаа маш том салбаруудын нэг юм. АНУ дахь олон улсын оюутнуудын дунд хамгийн алдартай гурав дахь мэргэжлээр энэ салбар нь тодорхойлогдсон бөгөөд ажлын байрны аюулгүй байдал, цалин хөлс, ажлын олон талт байдал, өндөр ур чадвар, бүтээлч байдал гэх мэт маш олон хүчин зүйлээс шалтгаалан энэхүү байранд сонгогдсон байна.
-
Програм хангамжийн (Computer science) мэргэжил гэж юу вэ?
Компьютерын шинжлэх ухааны чиглэлээр сурч төгссөн хүмүүс энэ чиглэлээр мастер, докторын хөтөлбөрт хамрагдаж, судалгаа, үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллах боломжтой байдаг. Жишээ нь алгоритм, програмчлалын хэл, үйлдлийн системийг судалж байхдаа компьютерийн шинжлэх ухааны онол, практикийн талаар туршлага хуримтлуулах болно. Мөн түүнчлэн тооцооллын санхүү, робот хөгжүүлэх, техник, сүлжээний аюулгүй байдал гэх мэт сэдвүүдийг судална. Харин Бакалаврын оюутнууд судалгааны ажлуудад түлхүү оролцох боломжтой байдаг.
-
Энэ чиглэлээр ажиллахын тулд юу юу сурч хийх ёстой байдаг вэ?
Компьютерын шинжлэх ухааны чиглэлээр сурдаг оюутнууд эрдмийн зэрэг авахын тулд тооцооллыг судлах ёстой байдаг бөгөөд бусад холбогдох математикийн хичээл статистик, шугаман алгебрын хичээлүүдийг авдаг. Компьютерийн шинжлэх ухааны анхан шатны хичээлүүд нь алгоритмын дизайн, компьютерийн зохион байгуулалт, хийсвэр өгөгдлийн төрөл гэх мэт сэдвүүдийг хамардаг. Оюутнууд мэргэжлийнхээ анхан шатны хичээлүүдийг судалсны дараа бусад сэдвээр буюу өгөгдөл дүрслэх, сүлжээ, криптографитай холбоотой илүү нарийн төвөгтэй хичээлүүдийг үздэг байна. Мөн түүнчлэн олон төрлийн хөтөлбөрүүд нь оюутнуудад програм хангамжийг архитектур, цахилгаан инженерчлэл болон молекул биологи гэх мэт өөр салбаруудтай хослуулах боломжийг олгодог.
-
Энэ мэргэжил нь танд тохирох эсэхийг хэрхэн тодорхойлох вэ?
Сорилт бэрхшээлийг хүлээж авч хөгжиж чаддаг, тууштай, хүнд хэцүү үеийг туулж чаддаг байх нь маш чухал бөгөөд сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцах нь тийм ч хэцүү биш санагдаж болох ч маш хүнд хэцүү урт аялал юм шүү дээ. Хэрэв мөн та кибер аюулгүй байдлыг сайжруулах, виртуал бодит байдлыг бий болгох эсвэл машин сургах шинэлэг судалгаанд хувь нэмрээ оруулахыг хүсч байвал компьютерын шинжлэх ухаан танд тохирно гэж бодож байна. Мөн та дасан зохицох чадвар сайтай, асуудлыг шийдэх хүсэл эрмэлзэлтэй, юмс бүтээж бий болгох нь танд таалагддаг бол энэ чиглэлийн мэргэжлийн талаар бодож үзэх хэрэгтэй байх.
-
Компьютерын шинжлэх ухааны мэргэжлээр сурснаар та юу хийж чадах вэ?
Компьютерын шинжлэх ухаан нь бүх төрлийн салбарт хэрэглэгддэг бөгөөд мэдээллийн анализ, вэб хөгжүүлэлт, зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллах боломжтой. Жижиг гарааны бизнесээс эхлээд том корпорац хүртэл янз бүрийн компаниудад энэ чиглэлээр ажлын байрууд нээлттэй байдаг.
-
Компьютерын шинжлэх ухааны мэргэжлийн сонголтууд юу вэ?
Компьютерын шинжлэх ухааны салбар бол бараг бүх салбарыг хамарсан олон дэд салбар, хэрэглээ бүхий өргөн цар хүрээтэй, тасралтгүй өргөжиж буй салбар юм. Ерөнхийдөө компьютерын шинжлэх ухаан нь компьютерын технологийг судалдаг бөгөөд ихэнхдээ програм хангамжийн системд анхаарлаа хандуулдаг боловч техник хангамжид тодорхой хэмжээгээр суралцах хэрэгтэй болдог. Үүнд сүлжээ, мэдээллийн систем, тоглоом хөгжүүлэх, харилцаа холбоо, хиймэл оюун ухаан, робот техник, симуляци ба загварчлал, статистик, криптографи, тооцооллын физик, хими гэх мэт чиглэлүүд орно.
-
Компьютерын шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын сонгох боломжтой мэргэжлийн чиглэлүүд юу вэ?
-
Хэрэглээний математик
-
Дижитал дүрс/ дуу
-
Хиймэл оюун ухаан
-
Бичил програмчлал
-
Био информатик
-
Сүлжээ мэдээ мэдээлэл
-
Компьютерын архитектурын сүлжээ
-
Криптографи
-
Компьютерын инженер
-
Үйлдлийн систем хөгжүүлэлт
-
Компьютер тоглоомын хөгжүүлэлт
-
Робот техник хөгжүүлэлт
-
Компьютерын график
-
Симуляци ба загварчлал
-
Компьютерын програмчлал
-
Програм хангамжийн хөгжүүлэлт
-
Програм хангамжийн систем
-
Өгөгдлийн менежмент
-
Веб хөгжүүлэлт
-
Дизайн мэдээллийн сан
-
Зэрэгцээ програмчлал
-
iOS хөгжүүлэлт
-
Гар утас хөгжүүлэх
-
Санах ойн систем хөгжүүлэлт
-
Тооцооллын физик гэх мэт бүр маш олон сонголт байдаг байна.
Нэмэлтээр та бүхэн энэ сайтаас (Код бичих) хэрхэн ганцаараа гэртээ код бичиж сурах талаар уншиж хэрэгжүүлэх боломжтой.
Харин одоо програм хангамжийн чиглэлээр сурахыг чин сэтгэлээсээ хүсэж догдлон сууж байгаа бол цаашдаа ч бас энэ эрчээ алдалгүй, тэсвэр хатуужилтай байхыг зөвлөж байна. Мэргэжил бүхэн үзэсгэлэнтэй учраас таныг ч бас энэ мэргэжлийн гайхамшгийг харсан гэж найдъя.
Сургуулиа хэрхэн сонгох вэ?
Та бүхэнд бид USNews.com-оос гаргасан мэдээллийн дагуу програм хангамжийн хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа гүнзгийрүүлээрэй.
Бас энэхүү мэргэжлээр суралцахад заавал технологийн мэдлэгтэй байх шаардлагагүй, хийх хүсэлтэй байхад л та бүх саад бартааг давж чадна, тууштай байгаарай..
Эх сурвалж: USNews.com, internationalstudent.com