top of page
Books and Magazines

Beautiful
Definition: A person who is reading this.

Fashion Magazine

Харилцаа холбоо & Сэтгүүлзүй

Хүн дунджаар өдрийнхөө 70 орчим хувийг бусадтай ямар нэгэн байдлаар харилцахад зарцуулдагаас хойш харилцаа холбоо нь хурдацтай тэлж буй мэргэжлийн салбар болж буй нь гайхах зүйл биш юм. АНУ-д харилцаа холбооны чиглэлээр суралцах хүсэлтэй олон улсын оюутнууд өргөн боломжийг олж авах боломжтой байдаг бөгөөд АНУ-ын шилдэг харилцаа холбооны сургуулиуд оюутнуудад хэвлэл мэдээлэл, мессеж, соёл, харилцан үйлчлэлийн үнэ цэнийг заадаг.  Хэвлэл мэдээллийн нэгдмэл байдлын хүч чадлын ачаар харилцаа холбооны судалгааны салбар урьд өмнө байгаагүй өргөн цар хүрээтэй болсон. Сэтгүүл зүй, өргөн хүрээний үзэгчидтэй, алдартай нэвтрүүлгүүд, олон нийтийн харилцаа, зар сурталчилгаа, харилцаа холбооны аль нь ч бай АНУ уг салбартаа хамгийн сайн сургуулиудтай. 
 

Харилцааны салбар маш өргөн тул АНУ-ын харилцаа холбооны шилдэг сургуулиудад суралцаж буй олон улсын оюутнуудад карьерын олон боломжууд байдаг. Хамгийн сүүлийн үеийн технологи, өөр өөрийн карьертаа амжилттай яваа профессорууд, хэвлэл мэдээллийн төв нь АНУ-д  харилцаа холбооны чиглэлээр суралцах олон шалтгаануудын нэг юм. Гэхдээ харилцаа холбоо нь маш өргөн цар хүрээтэй салбар тул энэ салбарыг жаахан задалж харж үзэцгээе. 

Сэтгүүл зүй

Сэтгүүлзүйн төвлөрөлтэй бол оюутнууд сурвалжлагч, хуулбар зохиогч, мэдээ хөтлөгч, редактор, хэвлэл мэдээллийн ярилцлага авагч, зохиолч, ток шоуны хөтлөгч гэх мэт ажилд орох боломжтой болно. Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутан нь хэвлэлийн сэтгүүл зүй, онлайн сэтгүүл зүй, өргөн нэвтрүүлгийн сэтгүүл зүй зэрэг чиглэлээр суралцах боломжтой. АНУ-ын шилдэг харилцааны сургуулиуд нь сэтгүүлзүйн ёс зүй, бодит болон шударга байдлыг үнэлж эрэмбэлсэн шилдэг сэтгүүлчдийг бэлтгэдэг тул АНУ-д харилцааны чиглэлээр төгссөн оюутнууд уг салбарт өрсөлдөх чадвартай, нягт нямбай байдаг. Эдгээр сургуулиуд нь ихэвчлэн салбар дотроо холбоо, сүлжээ сайтай байдаг бөгөөд оюутнуудад нэр хүндтэй багш нар болон дадлага хийх боломжтой ажил хайхад нь тусалдаг. 
 

Олон нийтийн харилцаа

АНУ-д олон нийттэй харилцах салбар хурдацтай хөгжиж байна. Америкийн Олон нийттэй харилцах нийгэмлэгээс гаргасан мэдээллээр АНУ-ын олон нийттэй харилцах зардал болон “аман маркетингийн” зардал жил бүр 14.6 хувиар өсч байна гэжээ. Олон нийттэй харилцах зорилго нь ажил олгогч, үйлчлүүлэгч эсвэл компанид олон нийтийн эерэг дүр төрхийг хадгалах явдал юм. АНУ-д олон нийттэй харилцах чиглэлээр суралцаж буй олон улсын оюутнууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зориулж материал бичих, борлуулалт, зах зээлийн материал үйлдвэрлэх, байгууллагуудад санхүүжилт босгох, хэвлэл мэдээллийнхэнтэй нягт хамтран ажиллах талаар суралцдаг ажээ. Олон нийттэй харилцах чиглэлээр суралцаж буй оюутнууд сурталчилгааны менежер, маркетингийн мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн шинжээч, медиа төлөвлөгч, компанийн олон нийттэй харилцах, зар сурталчилгааны менежер болон бусад мэргэжлээр ажилд орох боломжтой. 

Зар сурталчилгаа

Бүтээгдэхүүн сурталчлах, борлуулах сонирхолтой оюутнууд зар сурталчилгааны салбарын төвлөрлийг хайж олох хэрэгтэй. Зар сурталчилгаа судалж буй оюутнууд  стратегийн зар сурталчилгаа, сурталчилгааны кампанит ажил зохион байгуулж сурдаг. Зарим сургуулиуд оюутнуудыг сурталчлагч, телевиз, раидо, сонин сэтгүүл гэх мэт мэдээллийн сувгийг хэрхэн ашиглаж болохыг бүрэн ойлгуулахын тулд оюутнуудыг маркетинг, бизнес, сэтгэл судлал, интернет зэрэг чиглэлээр давхар суралцахыг шаардаж болно. Зар сурталчилгааны замыг сонгохоор шийдсэн оюутнууд зар сурталчилгааны мэргэжилтэй, бүтээлч найруулагч, медиа төлөвлөгч, маркетингийн мэргэжилтэн, хуулбар зохиогч, хэвлэл мэдээллийн борлуулалтын төлөөлөгч гэх мэт мэргэжлээр ажиллах боломжтой. 

Яагаад заавал харилцаа холбоо гэж?

Сэтгүүлч, олон нийттэй харилцах мэргэжилтэн, сурталчлагчийн үүднээс ертөнцийг төсөөлөөд үз дээ. Харилцаа холбоо өргөжиж, өөрчлөгдөж буй салбарт олон улсын оюутнууд АНУ-ын харилцаа холбооны шилдэг сургуулиудад хэвлэл мэдээллийн уялдаа холбоо, онлайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернет холбоог онцлон судлах болно. Харилцааны эрдмийн зэрэгтэй бол оюутнууд хот, улс, соёл бүрийг сонирхож,, жижиг ертөнцийг том болгож, харилцаа холбоогоор дамжуулан дэлхийг холбож чаддаг. 
 

Сургуулиа хэрхэн сонгох вэ? 

Та бүхэнд бид Niche.com-оос гаргасан мэдээллийн дагуу харилцаа холбоо, сэтгүүл зүйн хичээлийн хөтөлбөрөөрөө хамгийн сайн үзүүлэлттэй 5 сургуулиудын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Энэ мэдээллүүдтэй танилцан, сургуулиа судлах тал дээр тодорхой ойлголттой болсны дараа судалгаагаа гүнзгийрүүлээрэй. 
 

Эх сурвалж: https://www.internationalstudent.com/study-communication/

  • Instagram
  • Facebook

OUR FIRM

OUR FIRM

© 2021 by 

bottom of page